УУЖИН компани нь Монгол сарлагийн хөөврөөр сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд хэрэглэгчдэд хүргэх санаачлагыг гаргасан Монголын анхдагч компаний нэг юм.

Бид 2005 оноос эхлэн сарлагийн хөөврөөр  бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэхүү  байгалийн ховор түүхий эдийн гайхамшигт чанаруудыг хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна.

Манай бүтээгдэхүүн нь байгалийн өнгөөрөө химийн будаггүй, гадны нэмэлт хольцгүй цэвэр 100% сарлагийн хөөврөөр хийгддэг нь олны сайшаалыг хүртсэн. Сарлагийн хөөврийн боловсруулалтийн үе шатанд химийн будаг, гадны өөр төрлийн ширхэгт холихгүй байх нь тус материалын байгалаас заяасан тансаг зөөлөн, дулаан хадгалах шинж чанарыг алдагдуулахгүй байж, сэрүүний улиралд эдлэж хэрэглэхэд нэн тохиромжтой цэвэр эко бүтээгдэхүүн болоход чухал ач холбогдолтой.