Сарлаг нь Монголын Хангайн Нурууны үзэсгэлэнт уулархаг нутагт  2000-4000м өндөрлөг байгалийн цэвэр ногоон бүсэд нутгалдаг дэлхийд ховор дархацтай амьтан юм.Монгол орны газарзүйн өвөрмөц шинж чанар хийгээд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал нь Монгол Сарлагийн Хөөврийн онцлог шинж чанаруудыг бүрдүүлэхэд чухал нөхцөл болдог.Сарлаг нь Монгол орны -40 хэм хүртэлх тэсгэм хүйтнийг даван туулахын тулд өөрийн арьсан дээр зөөлөн ноолуурлаг ширхэгт бий болгодог бөгөөд үүнийг хөөвөр гэж нэрлэдэг.Хөөвөр нь сарлагийн арьсан дээр намар 9 сараас эхлэн ургаж  эхэлдэг бөгөөд 11 сар гэхэд сарлагийн хүзүү бөөр хавиар тархан бүрэн ургаж гүйцэн тэсгэм хүйтнийг даван туулахад бэлэн болдог. Хаврын эхэн үе 3-4 саруудад хөөвөр нь сарлагийн биенээс хөндийрч гуужин унахад бэлэн болдог байна.Энэ үед малчид хөөврийг самнаж авдаг.  Сарлаг нь сүрлэг том биетэй байгалаасаа догшин омголон зан төрхтэй учраас хөөврийг самнаж авахад хүн хүч, хөдөлмөр зарцуулалт ихээр шаарддаг. Хөөврийг самнаж авах процесс нь тус амьтандаа ямарваа нэгэн гэмтэл бэртэл учруулдаггүй

Монголын нутаг дэвсгэрт бэлчиж буй сарлаг нь үндсэн 4 өнгөтөй.

- 1 дүгээр өнгө буюу цайвар шаргал

- 2 дугаар өнгө буюу хөх цэнхэр

- 3 өнгө буюу бор шаргал

- 4 өнгө буюу хар бор  гэж тус тус ангилна

Сарлагийн нийт зүсмын 80% хувь нь бараан өнгийнх байдаг ба зөвхөн 20% нь цайвар зүсмийнх байдаг.  Эдгээрээс хөх зүсмийн сарлаг нь зөвхөн Монгол оронд байдаг байна.