“С.Жавзандулам миний бие Завхан аймагт төрсөн бөгөөд эмээ маань олон сарлагтай айл байсан.Сарлагийн тугал их хөөрхөн том бөөрөнхий нүдтэй өхөөрдөм амьтан байдгийг одоо хүртэл санаж байна. Эмээ маань надад нэгэн хөх сарлагийг өөрийн өв болгон үлдээсэн юм. Энэхүү бэлэгэнд би маш сэтгэл хөдөлж хүндэтгэсэн. Ингээд өөриин зураач дүү С.Дашдэмидээр тэрхүү сарлагийн зургийг зуруулж  бүтээгдхүүний шошгонд  хэвлүүлэн сарлагаа улам олон болгож хүмүүст хүргэхээр шийдсэн маань сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн хийх эхлэл болсон юм”УУЖИН компани нь хамгийн сайн чанарын түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг чухалчилдаг бөгөөд Монгол орны хангайн нурууны ой модтой үзэсгэлэнт уулархаг бүс нутгийн  хүйтэн чийглэг уур амьсгал нь хамгийн сайн чанарын сарлагийн хөөвөр бий болгох нөхцөлийг бүрдүүлж байдаг. Үүнд газар зүйн байршилаар Монголын баруун болон баруун хойд зүгийн бүс нутаг хамрагддаг. УУЖИН ХХК нь түүхий эдийн олонх хэсгийг Завхан аймгийн малчид болон малчдын хоршоодоос цуглуулан авч байна.   Завхан аймаг нь  баруун бүсийн төвд орших бөгөөд өвлийн улирал харьцангуй удаан үргэлжилж, зарим хэсгээрээ агаарын хэм  -48 хүртэл хүйтэрдэг Монголын хамгийн хүйтэн чийглэг нутаг юм. 

Ийм газар бий болсон сарлагийн хөөвөр нь: 

-Дулаан хадгалах чадвараараа хамгийн өндөр учир биеийн дулааныг хэвийн температурт барина.

-Илүү урт нарийн учир уян хатан, зөөлөн, тансаг мэдрэмжийг төрүүлнэ.

-Хувийн жин хөнгөн учир өмсөж хэрэглэхэд хөнгөн хувцас, эдлэл болдог.

-Агаарын солилцоо сайтай учир чийг даахгүй, биенд наалдахгүй.

-Бат бөх чанартай учир өмсөж эдлэхэд удаан, угааж цэвэрлэхэд хялбар .

 
UUJIN брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний давуу тал:

-Байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй технологоор боловсруулагдсан учир эрүүл ахуйн шаардлагт бүрэн нийцсэн эдлэл юм

-100% цэвэр хөөврийн орцтой 

-Байгалийн оригиналь өнгөөрөө

Оригиналь дизайн, уран хийц